Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, 50 гаруй байшингийн дээвэр цөмөрчээ

Булганы Хутаг-Өндөр суманд өчигдөр их хэмжээний мөндөр орж, иргэдэд багагүй хохирол учирчээ. Одоогийн байдлаар  Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга ажлын хэсгийг ахлаад газар дээр нь ажиллаж байгаа аж. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан байна.. Мөндрийн хувьд одоо ч хайлаагүй байгаа гэнэ.  Иргэд болоод улсад учирсан хохирол эцсийн байдлаар гараагүй байгаа юм байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас түр зуурын бороотой, салхитай гэж мэдээлж байсан ч мөндрийн тухайд урьдчилан мэдээлэх боломжгүй байсан бололтой. Байгалийн аюулт үзэгдэл ганц суманд төдийгүй Хөвсгөл аймгийн Булган суманд буусан байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …