Хайлаастад түргэн тусламжийн төв барихаар болжээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ. Энэхүү төвийг барих хөрөнгийг  2017 оны төсөвт тусгагдсан байна. Мөн  түргэн тусламжийн төвийг барих газрыг сонгожээ. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь гурван байршлаас сонгож, аль нэгт нь шинээр түргэн тусламжийн төв барихаар төлөвлөөд байгаа аж.

Дээрх байршлуудаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгож, шинэ түргэнийг барихаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Иргэд газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн тул тухайн иргэний газрын үнэлгээг тогтоожээ. Тун удахгүй нийслэлийн Засаг даргын захирамж гармагц иргэдтэй тохирсны дагуу тооцоо хийж, газрыг чөлөөлөх юм байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …