Казахстан улсын 5 гайхамшиг /фото/

1. Кайнди нуур

 

Каинды нуур /Lake Kaindy/ Казахстаны гайхамшгуудын эхэнд орохоос өөр аргагүй гайхамшигт бүтээл аж. Байгалийн эхийн өөрийнх нь бүтээл энэ нуур 1911 онд болсон газар хөдлөлтийн улмаас үүсчээ. Голын аман дээрх уулын хавцлаас хад чулуу унасны улмаас энэ нуур үүссэн бөгөөд нууран дахь гацуур моднууд үхсэн ч босоогоороо оршсоор байгаа аж. Уг нуур Алматы мужид оршдог байна.

 

2. Бекет-ата лалын сүм

 

Казахстаны Мангистау мужид оршдог уг сүм /mosque Becket-ata/ 17 дугаар зуунд баригдсан бөгөөд хүний гараар бүтсэн дахин давтагдашгүй уран хийцтэй сүм ажээ. Уг сүмийг 1750 онд ойролцоох нэгэн тосгонд төрсөн Бескет-Ата хэмээх анагаагч залууг хүндэтгэж нэрлэжээ. Сонирхуулахад, энэ сүм газрын гадаргаас доошоо 1 км 500 метр гүн юм байна.

 

3. Хоя Ахмед Яссаудын бунхан

 

Казахстаны муслимчуудын мөргөлийн сүм буюу Хоя Ахмед Яссаудын бунхан нь 14 дүгээр зуунд баригдсан байна. Туркийн яруу найрагч, номлогч Хоя Ахмед Яссаудын нэрээр нэрлэгдсэн уг бунхан нь дотроо олон тооны ариун сүм, ордон, дундад зууны үеийн угаалгын өрөө зэрэгтэй бөгөөд Төв Ази дахь хамгийн том бунхнуудын нэг аж.

 

4. Бектауата

Казахстаны Балхаш хотоос хойд зүгт 70 км-ийн зайд орших Бектауата /Bektauata/ хэмээх газар нь хадархаг уулын энгэрт үүссэн жижиг, жижиг нуурууд юм.

5. Байтерек

Казахстаны нийслэл Астана хотод орших Байтерек /Baiterek/ 97 метр  цамхаг нь 1996 онд баригдаж эхэлж 2002 онд дуусчээ.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …