ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай  БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд  талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар  болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. 

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …