Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

2017-2018 оны хичээлийн шинэ жилд  шинээр элсэж байгаа хүүхдүүдийн цахим  бүртгэл энэ сарын 25-нээс 8-р сарын 24-ны өдрийн хооронд явагдах юм.

www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэх юм.

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар явагдана.

 Өнгөрсөн хичээлийн жилд шинээр 2 настай 22009 хүүхэд элсэн орсноос төрийн өмчийн цэцэрлэгт 14421 мянга, төрийн бус өмчийн цэцэрлэгт 7580 мянган хүүхэд элссэн байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …