Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн замыг түр хаана

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажил хийгдэнэ.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …