Хамтатгахын ордныхон хуучин найз нөхөдтэйгээ харилцаагаа сайжруулах хэрэгтэй

 ХОНЬ (3/21-4/19)

Болгоомжтой хүмүүс өнөөдөр ажил хэргийн эрсдэлээс зайлж чадахгүй. Эрүүл мэнд ч тааруухан байна. Та хүнд хэцүү чухал санхүүгийн үйл ажиллагаагаа амжуул. Архаг хуучтай хүмүүс эрүүлжих арга хэмжээ авч эмчилгээ хийлгэ.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр бие биеэ сайн ойлгох өдөр. Та хэтэрхий өөрийнхөө хайртдаа хайнга хандаад байгаа юм биш үү. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй. Эрч хүч буурна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Та төлөвлөгөөгүй зүйлээ битгий хийгээрэй. Хэд хэдэн хамтрагчаасаа салах хэрэг гарна. Зарим нь итгэл алдаж, зарим нь урам хугалж, зарим нэг нь зүгээр л өөрөө яваад өгнө.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэртээ эсвэл ажил дээрээ шигдэх хэрэггүй. Хэн нэг хүн таныг үргэлж түгшээж байсан ч идэвхтэй байдал гарган санаачлагыг гартаа ав. Илүү их хүч гаргах хэрэггүй л болов уу. Ганцаарчилсан ажлын төлөвлөгөө чинь хатуу байсан ч та цаашид өөрчлөгдөх шаардлагатайгаа ухаарах ёстой. Ямар ч үед хэцүү байдал үүсч болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Амжилт, ялагдал хосолсон түгшүүртэй өдөр. Мөнгийг хангалттай олно. Гэвч хямгатай байхгүй бол дороо хоосорно. Муу хүмүүстэй сөргөлдөнө. Бүхний анхаарлын төвд байхаас бүү ай. Та дэндүү нэрэлхүү, даруу хүн юм. Таны хэт өндөр шаардлагыг хамтран ажиллагсад тань эсэргүүцэж зөрчилдөөн гарна.

ОХИН (8/23-9/22)

Энэ сар мэргэжлийн амжилт гаргах үе. Таны цаг ирлээ. Ажилдаа шууд ямар ч саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Таны амьдралд их байр суурь эзлэх хайртайгаа учирч болзошгүй. Амрагийн харилцаа илүү найдвартай ба тогтвортой байж чадна .

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр өвчилбөл хараал жатга, хар хэл ам орсонтой холбоотой байна. Хүнд ажилд дарагдсан хүмүүс эргэн тойрныхныгоо үндэслэлгүй гомдол, хүсэлтээрээ залхаах болно. Танд сэтгэл зүйн энэ байдлаас гарахад хүнд байх тул дотны хүмүүсээсээ тусламж ав. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ мөргөл үйлд, бие организмаа цэвэрлэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр мөнгө олох, шинэ эх үүсвэртэй болох, хөрөнгөө өсгөхөд хэцүү өдөр. Ямар ч тохиолдолд ажил хэрэг, анд нөхдөө хооронд нь бүү хутга. Эс тэгвэл мөнгө ч үгүй, нөхдөд ч үгүй хоцорно.

НУМ (11/22-12/21)

Эргэн тойрныхоо зүйлд анхаарал хандуул. Эцэг эхийн аль нэгнээс эсвэл найз нөхдөөсөө ажил хэргийн туслалцаа авна. Бардам зангаасаа болж тусламжаас бүү татгалз. Дотны хүмүүсийн тань тусламж таныг бусдын хамаарлаас аварч, эргэлзээг тань тайлна.

МАТАР (12/22-1/19)

Сэтгэл санаа тань эрс өөрчлөгдөх нь. Үүргээ ухамсарлах хурц мэдрэмж таны дайчин чанарыг тогтоож байна. Гэвч та зорилгодоо хүрч сурсан байна. Тэвч хүлээ, нүгэл бага үйлд. Эст тэгвээс та нэг бол өрөнд баригдана, эсвэл өөрийн энэ байдалдаа толгой чинь эргэж гүйцэнэ.

ХУМХ (1/20-2/18)

Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Чухал асуудал бүү шийд, хүлээцтэй бай. Санхүүгийн байдлын тань дээшлэх доошлох нь зөвхөн танаас шалтгаална. Ажил дээр байдал сайнгүй байна. Хов жив, гүтгэлгээс зайлсхий. Ажлын дараа гэртээ ганцаараа байгаарай.

ЗАГАС (2/19-3/20)

Санаандгүй таагүй явдал таныг цочирдуулж магадгүй. Хувийн зохион байгуулалтгүй, сахилга батгүй байдал, саруул ухаан дутагдсан нь ч үүнд нөлөөлнө. Түргэн хуумгай шийдвэр гаргахаас болгоомжилж, муу хүмүүсийн нөлөөнд орохоос татгалз.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …