Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зөвлөж байсан Д.Болд, Э.Бадар-Ууган нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гэсэн тодотголтой улс төрийн үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Тэрээр өчигдөр өмнөх Ерөнхийлөгчид зөвлөж байсан орон тооны бус зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, бидэнд Форумын гэж танигдсан Дангаасүрэнгийн Энхбат, эмч Б.Болдсайхан, МАК-ийн Б.Нямтайшир нарын орон тооны бус зөвлөхүүдийг чөлөөлсөн байна.
Харин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Б.Бямбасайхан нарын зөвлөхүүдийг үлдээжээ.
Иргэд дуучин Д.Болд, олимпийн аварга Э.Бадар-Ууган нарыг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын талд ажилласан учраас ийнхүү чөлөөлөгдөж байгаа хэмээн шүүмжилж байна. Гэхдээ залуу хүний үзэл бодол, улс төрийн сонирхлыг шүүмжлэх эрх бидэнд байхгүй билээ. Ямартай ч Х.Баттулга Ерөнхийлөгч эдгээр зөвлөхүүдтэй ажиллахгүй гэдгээ мэдэгдэж дараах шийдвэрийг гаргасан байна.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …