ӨМ-ын Их сургуулийн үндэсний музейн үзмэрийг танилцуулья /фото/

Өвөр монголын Их сургуулийн  “Үндэсний музей” 2004 оны 8 сард байгуулагджээ. Тус музей нь “Монгол үндэсний  уламжлалт соёлын өвийг хадгалж хамгаалан, дэлгэн үзүүлэх, Их сургуулийн заах аргазүйн сургалт, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэх”  зорилгыг чухалчлан монгол  үндэсний түүх соёлыг харуулдагаараа онцлогтой юм байна.

Өвөр монголын Их сургуулийн үндэсний музей, монгол үндэсний зан үйлд хэрэглэдэг эд зүйлсийг бүх талаар системтэйгэрэ хадгалах ба дэлгэн үзүүлэхээр өөрийн онцлогоо болгожээ. Музейн үзүүлэнд Монгол үндэсний улс төр, аж ахуй, гар урлал, соёл урлаг, шашин шүтлэг зэрэг олон хүрээг хамарсан.  нийгмийн амьдрал өдөр ирэх бүр өөрчлөгдөхийг дагалдан уламжлалт зан үйлийн хэрэглэгдэхүүнийг бидний амьдралаас аажмаар холдож байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Урт хугацааг туулан оршиж, бидний үед хүрч ирсэн музейн үзмэр нэг бүр нь  үзэгчидэд  нүүдэлчин үндэстний өчигдрийн аж байдал, амьдрал ахуйн түүүхэн  дүрслэлийг бий болгож, өргөн уудам тал нутгийн үлгэр домгуудаас өгүүлж буй мэт сонирхолтой байх бизээ.

Өвөр монголын Хө хотод очсон хэн ч гэсэн ӨМ-ын Их сургуулийн музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Тус музейд Юань улсын үеийн Хувилай хааны дөрвөлжин үсгээр бичсэн алтан гэрэгэ /оргиналь эх хувь нь/ хадгалагдаж байдаг.

Музей 3 давхараас бүрдэх бөгөөд 1-р давхар нь “Тал нутгийн Монгол” нэртэй бөгөөд хуучны тавилга бүхий монгол гэр, хасаг тэрэг, газар тариалан, гар урлалын овор ихтэй багаж хэрэгсэл зэргийг үзүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан жирийн малчин айлын өдөр тутмын амьдралын хэв маягыг харуулахыг зорьсон байна.

Музейн хоёрдугаар давхарын гол тэнхмийнханад байрлах Их монгол улсын газрын зураг, Чингис хаан түүний залгамжлагчдын агтны нуруун дээрээс байгуулсан Ази, Европ хоёр тивийг дүрсэлсэн ханын зураг хараа татна. Мөн энэ давхарт Юань улсын үеийн дөрвөлжин үсэгт хаан ызарлиг бүхий ла, мөнгөн гэрэгэ, алтан бүсны арал, хэрэгсэл, зоос зэрэг нэн ховор нандин түүхийн эд зүйлс , түүнчлэн агт морины уналгад хэрэглэх морьны эмээл хазаар, чөдөр ногт, хөмөлдрөг, монгол морьны олон төрлийн тамга зэрэг энд багтана. Эмээл гэхэд ордос эмээл, хатны эмээл, халх эмээл гэх гурван төрлиййн өөр эмээлийн үзмэртэй та танилцана. Монголчуудын гар урлал болох дархан мужааны багаж хэрэгсэл, эмээл хийх хэрэгсэл, алт мөнгөний дарханы дөш, хөөлгө зэрэг үзмэрийг эндээс харж болно. Монголчуудын өдөр туутмын амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн цагаан идээ боловруулах хэрэгсэл, тогоо жалавч, айрагны хөхүүр, ан агнуурын хэрэгсэл болох хавх буу, хоол идээний хэрэгсэл болох аяга шанага, савх хэт хутга, хөөрөг, гансны бүрэн эдлэлийн олон янзын хувилбарыг та үзээрэй.

Нүүдэлчдийн өмсөж хэрэглэж  ирсэн хээл хувцас тэр дундаа ордос бүсгүйн гоёл чимэглэлийн  хувцас болох үнэт чулуу, шүр, сувд үлэмж ихээр орсон үндэсний хувцас багтжээ.  Монгол цоожны олон хувилбарыг түлхүүрийн хамт, эрийн гурван наадамд хэрэглэгдэхүүн болох халх, өвөр монгол бөхийн зодог шуудаг, хурдан морьны эмээл ташуур, монголчуудын уламжлалт хөгжмийн зэмсэгүүд болон морин хуурын олон хувилбар, монгол шатар зэргийг харуулсны зэрэгцээ монголын уламжлалт анагаах ухаан, эм эмнэлгийн багаж хэрэгсэл, эмийн жор, эмийн богц, эм буцалгах жижиг тогоо, хануур төөнүүр хийх багаж зэргийг багтаажээ. төгсгөлд нь та эндээс Монголчуудын шашин шүтлэг болох бөө мөргөл болон бурханы шашны эдлэл хэрэгсэл, болох хэц хэнгэрэг, бурханы хөрөг, лавай, судар ном, хонх дамар, лам нарын зан үйлд болон эдлэж хэрэгэлж явсан  бусад зйүлийг харах боломжтой.

Музейн 3 давхар нь “Түүхийн тэнхим” нэртэй бөгөөд зөвхөн судлаачид, оюутан, эрдэмтэдэд зориулан түүхийн холбогдолтой зүйлсийг түр дэлгэн үзүүлэх тэнхмээс бүрддэг байна. Эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар музейн эд эдлэлийг энд авч үзэн судладаг ажээ.

Ингээд та бүхэндээ Өвөр монголын Их сургуулийн музейн үзмэрүүдийг толилуулья.


Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …