Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байна

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн “America’s got talent” буюу “Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байна. Тус шоу нэвтрүүлгийн энэ улирлын шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи МанделМел Би, Хайди КлумСаймон Коуэлл нар шүүж байгаа юм. Финалын тоглолт ирэх сарын 15-нд Dolby театрт болох гэнэ. 
Харин Б.Шижирбатын хувьд  график анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг өдгөө дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй. Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт онцолсон нь Б.Шижирбат яах аргагүй дэлхийд танигдсаных нь илрэл юм.  Тэгвэл энэ удаа Америкчуудыг байлдан дагуулахаар зэхэж байна.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ” Аймар юм битгий хүлээгээрэй” гэж бичсэн байна. Б.Шижирбат “Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа гэж ярилцлага өгч байсан. Эгэл даруу, авьяаслаг уран бүтээлчдээ шоу нэвтрүүлэгтээ амжилттай оролцож дэлхийд танигдахын ерөөл тавья. 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …