Мадонна, 2 Pac нар дотно харилцаатай байжээ

АНУ-ын алдарт реппер Тупак Шакурийн амьд ахуйдаа бичиж байсан гар бичмэл захиа ил болжээ. Түүний энэхүү захиаг энэ сарын 19-28 ны хооронд дуудлага худалдаагаар  оруулахаар болсон байна. Эхлэх үнэ нь зуун зуун мянган  доллар бөгөөд захианы агуулга олон нийтийн анхаарлыг татлаа. Тус захианд бичсэнээр Тупак дуучин Мадоннад хандан 1994 онд нас барахаас 18 сарын өмнө “бидний харилцаа цаашид үргэлжлэхэд хэцүү боллоо. Цагаан арьстай бүсгүйтэй болзоно гэдэг ихээхэн золиос байдаг. Би чамайг гэмтээхийг хүсэхгүй байна” гэж бичжээ. Энэхүү мэдээллийг АНУ-ын шар хэвлэлийн TMZ сайт нийтэлсэн юм. 1994 онд тэднийг найзын харилцаатай байсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл энэ захидал ил болсноор Мадонна, Тупак нар найзаас илүү гүнзгий харилцаатай байсныг илтгэх юм. Мадонна хоёр жилийн өмнө Тупактай харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн ч хэдийн хугацаанд үргэлжилсэн гэдэг нь одоогоор нууц байна.
Алпарт Репперийг эргэн дурсвал Тупак Шакур (1971-1996) бол мөнхөд дурсагдах түүх, хөшөө босгосон анхны рэппер юм. “Rolling Stone” сэтгүүл түүнийг “Бүх цаг үеийн хамгийн агуу 100 дуучин” жагсаалтад оруулж байсан.
Тэрээр 1996 оны  9 сарын 6-нд Лас-Вегас хотын стриптиз клубын гадаа нэгэн бүлэглэлийн этгээд Шакурын машин руу 36 удаа буудсан юм. Тэгэхэд Шакур биедээ 4 удаа буудуулж хүнд шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг зориуд коомд оруулсан ч амийг нь аварч чадаагүй. Шакур 9-р сарын 13-нд нас барж, түүний шарилыг чандарлажээ. Тэгээд Тупакийн чандрын хагасыг найзууд нь марихуантай хольж татсан билээ. Харамсалтай нь реппер 25 наслахдаа гэр бүл зохиож чадалгүй хорвоог орхисон юм.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …