С.Гантогоо БНСУ-ын элч дуучин болжээ

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож  олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу  дуучин С. Гантогоо юм.

Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм. Мөн түүнчлэн 2005 онд Оддын эрэлд-2 нэвтрvvлэгт оролцож тус шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэгээр тодорч байжээ.

Тэгвэл энэ сарын 4-ны өдөр БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Улаанбаатар төлөөлөгчдийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр дуучин С.Гантогоог БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь  элч дуучнаар тодруулсан байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …