Загасны ордны залуу хүмүүс спортын гялалзсан амжилт үзүүлж хувийн дээд амжилтуудаа эвдэнэ

ХОНЬ (3/21-4/19)

Хайртай хүн, үнэнч нөхрийнхөө аль нэгийг сонголт хийх шаардлага гарна. Таны хувь заяа, байр суурьт нөлөөлөгч хүмүүсээс болж алдаа гаргах магадлалтай. Өдөр тутмын ажилд хайхрамжгүй хандах нь нийт ажлын түвшинд муугаар нөлөөлнө. Энэ өдөр та санаандгүй аргаар мөнгө олох бололтой.

ҮХЭР (4/20-5/20)

Янз бүрийн насны хүмүүс өөр өөрийн хүндрэлүүдтэй тулгарч тэдгээрийгээ шийдэх өдөр болно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ заавар журам, хоригуудыг зааж тушаах, залхаах, ямар нэг аргаар сэтгэл зүйд нь нөлөөлөх аргаар бус утга учрыг нь тодорхой ойлгуулах ёстой болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамаатнуудтайгаа ойртож, тэд танайд айлчлан ирдэг болно. Холоос зочид ирж магадгүй. Хэрэв зочид ирснээс таны ханьд тав тухгүй байвал энэ хүнд үүрэг, албадмал харьцаанаас зайлсхийх боломж олго. Танихгүй хүмүүстэй таарч, зам дээр осол гаргаж болзошгүй. Өнөөдөр танаас ихээхэн уян хатан чанарыг шаардана. Романтик уулзалт сайхан байна. Эрүүл мэнддээ анхаар, өвчин, гэмтэлд өртөж болзошгүй.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр орны асуудалд энэ өдрийг зориулна. Гэр бүлийн харилцаа маш сайн байна. Гэр бүлийн хүмүүст оногдох ажлын хуваарь гарга. Үнэтэй зүйл, баримт бичгээ хаях магадлалтай. Хайр сэтгэлийн асуудалд сөргөлдөн тэмцэх хандлага ирнэ. Найз нөхдийн зүгээс таны үйлдэлд сэтгэл дундуур байдал илэрнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Гэр бүлтэй болох,байр авах, ажлаа дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Өндөрлөг рүү бүү тэмүүл, мөнгөний асуудал дээр та хянамгай бай. Найз нөхөд, ойр дотныхондоо хэтэрхий өгөөмөр, өглөгч, үрэлгэн бүү бай. Сэтгэлийн хямрал, ажил дээр гаргасан алдаа, муу санаатны атаа хорсол зэрэг нь үр бүтээлтэй ажиллагаанд саад болно. Өмнөх ажлаа балартуулахаас сэргийл.

ОХИН (8/23-9/22)

Сарын сүүлээр үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авах, өмчийн асуудлын шийдэх, засварын болон аж ахуйн хэрэгцээт зүйл худалдан авах зэрэг тааламжтай үйл явдлуудаар дүүрэн байна. Аж ахуйч болохоо харуул. Амьдралаа бүхэлд нь эмх цэгцтэй байлгахын тулд алхам тутамдаа төлөвлөгөөтэй ажилла. Бүү сандар. Жижиг боловч зүйлд анхаарлаа хандуул.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та шинэ олон санаа гаргана. Танд тулгарсан асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Ямар нэгэн ажилд сахилга бат хэрэгтэй шүү. Хайрттайгаа маргалдахгүй байхыг хичээ. Аливаа санал зөрөлдөөн бүхэн амралтын өдрийн уур амьсгалыг эвдэх аюултай гэдгийг зөвлөе.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сургууль соёлын газрын удирдлагатай сөргөлдөөн үүсч мэднэ. Нэн ялангуяа шалгалт өгч буй оюутнуудад тун ч таагүй өдөр. Шалгалт шүүлэг өгөхдөө хянамгай байгаарай. Сайн дүнг хүч хөдөлмөр зарцуулалгүй санаандгүй авч болдог хэмээн горьдсоны хэрэггүй. Ялангуяа шалгалтаа өгч байгаа оюутнуудын хувьд анхааралтай байх өдөр. Тоон дотор үсэг цохиж яваа харагдсан ч өөрийгөө дайчлан шалгалтандаа боломжоороо сайн бэлтгэхийг хичээ.

НУМ (11/22-12/21)

Хэдийгээр та дур булаам, гуйвшгүй байх боловч хувийн амьдралын бух зүйл хүссэн шиг чинь тийм хялбар сайхан байхгүй нь ээ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Эрүүл мэндээ сайн байлгахын тулд спортын хэт ачаалалаас зайлсхий. Танд өглөөний тогтмол дасгал зохимжтой.

МАТАР (12/22-1/19)

Энэ өдрийг гэртээ өнгөрүүлээрэй. Ойр дотны хүн, хүүхэд, хамаатан садандаа анхаарлаа хандуул. Хайр дурлалд амжилтгүй байна. Байдлыг хурцатгаж болохгүй, аз туршсан хэрэг. Санхүүгийн байдал өөрчлөгдөхгүй. Бодлогогүйгээр аз турших, худалдаа наймаа хийхэд нийцгүй. Сэтгэл санааны өөрчлөлт, хөнгөмсөг бодол тань хамгийн хэцүү асуудлыг зүгшрүүлэхэд саад болно.

ХУМХ (1/20-2/18)

Халдварт өвчин тусч магадгүй тул өөрийн ариун цэврийг сайтар сахиж ялангуяа шинэ танилаас болгоомжил. Биеийн хүчний ажил тогтмол хийж бай. Энэ өдөр та туйлын хянамгай байхгүй бол өөрийн наймааг бүр мөсөн унагана гэдгийг анхааралдаа ав.

ЗАГАС (2/19-3/20)

Залуу хүмүүс спортын гялалзсан амжилт үзүүлж хувийн дээд амжилтуудаа эвдэнэ. Тогтоосон амжилтан дээрээ бүү зогс. Улам илүү өндөрлөгт хүрэхийг тэмүүл. Харин ажил хэрэгч хүмүүс ажлынхаа хэрэгжилт явцыг биечлэн шалгахад гэмгүй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …