Хятадад дөрвөлжин хэлбэртэй тарвас худалдаанд гарлаа

Тарвас олон төрөл байдаг, хар судалтай, ногоон гадаргатай, доторх гол нь улаан, олон тооны хар яс, үртэй, мөн шар голтой тарвас бий.

Дотроо ясгүй төрөл ч  гэж бий. Харин хэлбэрийн хувьд дандаа бөөрөнхий байдаг.

Тэгвэл саяхан Хятадын Жансү мужийн Жүн-Ан хотын тариачдын тарьсан дөрвөлжин хэлбэртэй тарвас боловсорч худалдаанд гарсан байна. Тариачдын ярьснаар энэхүү дөрвөлжин хэлбэртэй тарвас нь органик аргаар тарьж, тээвэрлэхэд хялбар ба нимгэн хальстай, шүүслэг зэрэг өвөрмөц онцлогтойн дээр үнэ ханшийн тал дээр бидний хүнсэндээ хэрэглэдэг энгийн тарваснаас 10 дахин үнэтэй юм байна.

 

 

 


Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …