Д.Долгион Дэлхийн супер моделиудын нэгээр шалгарчээ

Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 06 дугаар сард хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс монголиа наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.

    Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс …