Р.Нямдоржийг ажлаа өгөхийг шаарджээ

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Иймд МҮБХ-ын цэцдийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж ажлаа өгөхийг шаардсан байна.

Тэд Р.Нямдоржид энэ сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 13-нд МҮБХ-ны шинэ удирдлага биечлэн уулзсан боловч шаардлагыг хүлээж аваагүй байна. Тиймээс Р.Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардаж, бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус хурал зөвлөгөөнд оролцохгүй байхыг уриалжээ. Мөн Р.Нямдоржийг ажлаа хүлээлгэн өгөхгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

“Монголын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …