Загасны ордныхонд ганган гоёмсог эд зүйлс, тансаг тохилог хэрэгцээ нэмэгдэнэ

  ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөн дээд зэрэгтэй тулна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барь, эс бөгөөс олон таагүй зүйл хийх бололтой. Биеийн дархлаа муудах, зүрх судасны болон эмэгтэйчүүдийн өвчин тусах нигууртай байна. Уран бүтээлч уулзалт, үзэсгэлэн, концерт, тэмцээн зохион байгуулахад таатай. Хамтран ажиллагсад эрсдэлээ хөндлөнгөөс авах тусламжаар нөхөх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Байнгын хөрөнгө оруулалтын ачаар та үл хөдлөх хөрөнгийн төлбөрөө хийх боломжтой болно. Гэвч таагүй нөхцөл байдал таны хөдөлмөрийн үр дүнг үгүй хийж болзошгүй байна. Бүхнийг эхнээс нь эхлэн, ирэх долоо хоногт шударга хөдөлмөрлөж үүргээ биелүүлбэл энэ нь хувь хүнийхээ хувьд өсч дээшлэх түлхэц болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гараг эрхэсийн нөлөөгөөр зарим хүмүүс ер бусын татах чадвар, итгэн үнэмшүүлэх хүчтэй байна. Олонхид нь урлаг, нарийн шинжлэх ухааны авьяас илэрнэ. Анагаах ухаанд тэд гайхамшигтай онош тогтоогчид болж чадна. Илэрсэн авьяас чадвараа ашигтай зөв сонголт хий. Хэрэв та түүнийг шунахай зорилгоор эсвэл орчин тойрныхондоо хортой байдлаар ашиглавал хүнд нүгэл болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Санхүү тогтвортой байна. Санхүүгийн үр дүн найзын холбоог бэхжүүлнэ. Нэрэлхүү зангаасаа болж хамаг мөнгөө хүмүүст тарааж дуусахаас болгоомжил. Энэ дутагдлаа засч чадвал та маргаашдаа санаа зовохгүй амьдарна. Бага ч гэсэн тогтмол цалин нь орлого авчрахгүй ч амжилтгүй хэрэгжих төслөөс илүү дээр санагдана.

АРСЛАН (7/23-8/22)   

Ахуйн жижиг асуудлуудыг хөөцөлдсөөр өдөр өнгөрснийг ч анзаарахгүй, Урсгалын дагуу тайван хөв. Их ажлын хажуугаар амрах зөв заавал гарга. Та эцэг эхийнхээ эрүүл мэндэд санаа зовсон байж болно. Амьдралын эрч өндөр байна. Таны хамтрагч болох сонирхолтой хүмүүстэй таарна. Бичиг баримт, мөнгө ба гарын үсэгнүүд өгөхөд онцгой анхааралтай бай.

ОХИН (8/23-9/22)

Нилээд их материаллаг алдагдал хүлээх магадлалтай. Гүйцээж чадалгүй замын дундаас хаях ажилд багагүй хөрөнгө мөнгө цаг зав зарцуулж болзошгүй. Санхүүгийн үйл ажиллагаа бүү явуул. Урьдчилан төлөвлөөгүй бол худалдаа бүү хий.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн байдал чинь таны ажльн үр дүн гэдгийг битгий март. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. Олонхи нь дотны хүнийхээ өмнө буруугаа мэдэрнэ. Ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хамт олон тань асуудлаа шийдвэрлэхэд танд тусална.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ мэдлэг олж авч, мэдлэг чадвараа дээшлүүлэн, хичээл сургуульдаа амжилттай байна хэмээн од гарагс амлаж байна. Хижээл насны хүмүүс залууст амьдралын болон мэргэжлийн туршлагаасаа заан сургаж болно. Ажил мэргэжил нэгтэн, найз нөхөдтэйгөө харьцахын тулд интернэт, гар утас, сошиал сүлжээний давуу боломжийг идэвхитэйгээр ашигла.

НУМ (11/22-12/21)

Хэдийгээр та дур булаам, гуйвшгүй байх боловч хувийн амьдралын бух зүйл хүссэн шиг чинь тийм хялбар сайхан байхгүй нь ээ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Эрүүл мэндээ сайн байлгахын тулд спортын хэт ачаалалаас зайлсхий. Танд өглөөний тогтмол дасгал зохимжтой.

МАТАР (12/22-1/19)

Оюун ухаан, сэтгэл санаагаа цэгцлэх өдөр. Ирсэн мэдээллийг буруу ойлгосон, буруу зөвлөгөө дагаснаас алдаа гаргаж, ойр дотныхонтойгоо муудалцаж, бие муудаж, осолд орж болзошгүй. Өнөөдөр мэргэ төлөг тавьж, ид шид, хар домоор хичээллэж огт болохгүй. Шинийг эрэлхийлж, оюун ухаанаа хөгжүүл. Бүрэн амрахад саад болж буй элдэв бодлоос ангижир.

ХУМХ (1/20-2/18)

Аялалд явж олон ашигтай танилтай болж хуучин харилцаа холбоогоо сэргээнэ. Хэрвээ та найз нөхөд ивээн тэтгэгчидтэйгээ харилцаагаа хэвийн болгож чадвал шинэ ирээдүй нээгдэж таны төлөвлөгөөг өөрчлөх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Таны ганган гоёмсог эд зүйлс, тансаг тохилог хэрэгцээ нэмэгдэнэ. Үнэт эдлэл худалдан авна. Тансаг бэлэг бэлэглэнэ. Үнэт цуглуулгатай болохоор зорьж эхлэх эсвэл аль хэдийнээс цуглуулж байгаа бол ховор үнэт зүйлс нэмэх нь бололтой. Мэргэжлийн асуудалдаа анхаарлаа хэт төвлөрүүлэх хэрэггүй. Өчүүхэн төдий алдаа гаргахад танд санхүүгийн таагүй байдал үүснэ.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …