Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас “Colors” хамтлагийн хөгжимчин 21 настай залуу унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэрэг гардаг өдөр “Colors” хамтлагийнхан болон бусад нэр бүхий 21-28 насны 10 залуу, нэг эмэгтэй тухайн байранд байх УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Хүлэгтийн гэрт хамтдаа хоносон байдаг.

Уг хэргийн цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорт шилжүүлжээ. Харин хяналтын прокурор Н.Дэлгэрмөнх хэрэгтэй танилцаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Баттулгын Хүлэгт, Л.Дэлгэрбаяр, Ц.Цэрэндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангид зааснаар буруутгаж байгаа аж.

Тэд одоо батлан даалтад байгаа юм. Тэдний цуснаас шинжилгээ авахад тетрогидканнабинолын агууламжтай 70 грамм каннабис өвс илэрсэн байна.

Харин үлдсэн найман залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэр дунд байсан нэг эмэгтэй нь мөн Баттулгын охин Б.Намуун байсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн эдгээр залуус дунд Э.Есүнгэ гэх залуу байсан нь Х.Баттулгын анхны эхнэр Уянгын хүү юм. Тэр 2017 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт “мөс” хэмээх бодис хэрэглэж байгаад баригдсан бол ажлын байран дээрээ “шавар” хэмээн нэрлэдэг нэгэн тарлийн мансууруулах бодис хадгалж байжээ.

Харин охин Б.Намуун нь одоо АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдоод буй.

Б.Анир 

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …