МУГЖ Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-ны төрлийн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар маргааш буюу 6 сарын 22-ны өглөө эх орондоо ирнэ.

   Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзнаа олонтоо эгшиглүүлж, Монгол эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны Тэргүүн байрын шагналт, Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байрын шагналт, Олон улсын дуурийн дуулаачдын Байкал II уралдааны Тэргүүн байрын шагналт, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын XV уралдааны Тэргүүн байрын шагналт, Гранпри шагналтан, BBC Cardiff Singer of the World 2017 уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-ны төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэг “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг угтаж авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаануудын хөтөлбөрийг танилцуулья.

– 06:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болно.

– 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулга хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

– 11:00 цагт УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 12:00 цагт Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд хүндэтгэл хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 13:00 цагт Нийслэлийн Соёл, урлагийн газар хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …