“Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд болно

“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг 6-р сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд 20:00 цагаас Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдахаар болсон байна. Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Дэлхийн одод нэгэн тайзнаа цуглах энэхүү алтан боломжийг бүү алдаарай хэмээн зохион байгуулагчид дурдаж байсан юм. Тоглолтын тасалбарыг “Ноён зууч” 1900-1950-аар үнэгүй хүргүүлэн авахаас гадна онлайн захиалгыг ticket.mn сайтаар борлуулж байна. Мөн хүсвэл тоглолт болох “Мagic Rock” camp-аас 6-р сарын 25-ны өдөр газар дээр нь худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад тус тоглолт хотоос гадуур болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 6 цэгээс автобусаар үйлчлэх юм. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсрол суваг” телевизийн Edutainment tv албан ёсны фейсбүүк хуудаснаас авахаас гадна 80101144, 80044411, 88055618 дугааруудаас аваарай.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …