“ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгууллаа

Цагдаагийн газрын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хангаж, алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үр дүнг бодитоор үнэлж, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан алба хаагчийг шалгаруулах зорилгоор “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг 2017 оны 06 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уралдаанд цагдаагийн газырн мөрдөн байцаагч нар Хэргийн газрын үзлэг, хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, уран жолоодлого, буудлага, Гэмт хэргийн тоо бүртгэл, АSAP сангийн ашиглалт, бие бялдар гэсэн 9 төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Энхбат Тэргүүн байр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Буяннэмэх Дэд байрыг эзэлж Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …