Онцгой байдлын албаны үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, эх орон, байгаль дэлхийгээ хамгаалан алтан амиа алдсан аврагч, гал сөнөөгчдийнхээ гэгээн дурсгалд зориулан бүтээх энэхүү хөшөөг бүтээхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах уриалгыг Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Ахлагчийн зөвлөлөөс гаргалаа гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.