БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Че Ин тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ

Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин таван нас хүртэлх бүх хүүхдүүдэд сар бүр 100.000 вон олгох шийдвэр гаргажээ.

    Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байхдаа энэ тухай мөрийн хөтөлбөртөө амлаж байсан юм.

    Хүүхдийн мөнгийг 2018 оноос эхлэн таван нас хүртэлх Солонгос хүүхэд бүрт олгох ба мөнгөний хэмжээг цаашдаа жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх аж.

    Хүүхдийн мөнгө нь 100.000 вон гэсэн тусгай код бүхий эрхийн бичиг байх ба эцэг эхчүүдийг уг мөнгийг өөр зориулалтаар ашиглуулахгүйн тулд, Их дэлгүүр болон томоохон супер маркетуудад ашиглах боломжгүй, зөвхөн номын сан, уламжлалт зах болон бусад жижиг, дунд хэмжээний дэлгүүрүүдээр үйлчлүүлэх байдлаар олгогдох юм байна.

 

 

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …