Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн шалгалтаар улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрсэн тул Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос тэдний цолыг хурааж, барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан билээ.

Харин уг шийдвэрийг улсын начин Б.Ганзориг эсэргүүцэж, сэргээш хэрэглээгүй хэмээн 2017 оны хоёрдугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгох асуудлыг энэ сарын 13-нд хянан, хэлэлцсэн байна.

Уг хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан Б.Ганзоригийн нэхэмжлэхийг бүхэлд y, хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, улсын начин Б.Ганзоригийг сэргээш хэрэглэсэн гэж үзэн цолыг нь хураасан тогтоолыг хэвээр үлдээсэн байна.