Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

 

Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын түрээслэх талбайн танилцуулга.

 

 Ашиглалтанд орох хугацаа: 2017 оны 3, 4-р улирал

 Түрээслэх талбайн мэдээлэл:

1.Худалдааны зориулалттай талбай: Санал болгох 1 талбайн дундаж хэмжээ 31 – 300 м.кв.

2.Монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны зориулалттай талбай: Санал болгох 1 талбайн дундаж хэмжээ 21 – 600 м.кв.

3.Үйлчилгээний зориулалттай талбай: Санал болгох 1 талбайн дундаж хэмжээ 24 – 900 м.кв.

 

 

“ЗАЙСАН ХИЛЛ” цогцолбор төвд байрлах үйлчилгээнүүд:

 

· Монголын анхны 4D кино театр

· Автомат тоглоомын төв

· 1000 хүний концертын болон хүлээн авалтын танхим

· Шөнийн клуб

· Олон үндэстний зоогийн газар, кофе шоп

· Үндэсний болон дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүний худалдаа

· Бялдаржуулах болон алжаал тайлах төв

· Худалдааны давхар

· Хүүхдийн ертөнц

· Кофе шоп, уншлагын танхим бүхий амрах булантай номын дэлгүүр

· Аялал жуулчлалын давхар

· Тансаг зэрэглэлийн ресторан

· 360 вип лоунж

 

Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын талбай түрээслэх дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдээс сонгон шалгаруулалтанд оролцох материал ирүүлэхийг урьж байна.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

· Сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны танилцуулга,

· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

· Иргэний хувьд цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

· Талбай түрээслэх хэмжээ болон үнийн саналын талаарх албан бичиг, өргөдөл

Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 6-р сарын 30-ны 18.00 цаг хүртэл. /7-р сарын 7-ны дотор хариу мэдэгдэнэ./

Материал ирүүлэх хаяг: 603 тоот, Зайсан Скуэр төв, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Улаанбаатар хот.

Холбоо барих утас: 9999-8939, 9908-0126, 7711-8939

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …