МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй хүч үзэж байна

МУГЖ дуучин Г.Ариунбаатар дэлхийн сонгодог урлагийн “Cardiff singer of the world 2017” шилдэг дуучныг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Дэлхий дахин түүнийг  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулагчдын Гран при шагналын эзэн гэдгээр таних биз ээ. Тэрээр  сонгодог урлагт цахиур хагалж бахархам амжилт гарган Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж яваа ховорхон уран  бүтээлчийн нэг юм.  Мөн өнгөрсөн жил авьяас чадвараа ард түмэндээ үнэлүүлэн Чингисийн одонгоор шагнуулсан. Тэрээр энэ сарын 11-18 ны  хооронд Англи улсад  зохиогдох дэлхийн сонгодог урлагийн шилдэг дөрвөн дуулагчидтай шагналын төлөө өрсөлдөж байна. Тус тэмцээн нь дэлхийд нэр хүнтэй тооцогддог төдийгүй МУГЖ Г.Ариунбаатар Романс, мэргэжлийн гэсэн хоёр ангилалд шалгарч үлджээ. Тус тэмцээний талаар цахим хуудаснаа ” Монгол гэж цоллуулахдаа үргэлж бахархах юм даа. Монгол түмний минь буян заяа түшиг ээ. Энэ уралдааны минь гангараа Монгол Сонгодог” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Санал болгох мэдээ

“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар  “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс …