Таксины жолооч япон иргэний долоон сая төгрөгийг эргүүлэн өгчээ

Ихэнх нь азтай өдөр байна гээд амьдрал ахуйдаа зарцуулах байх лдаа. Тэгвэл Г.Тэмүүжин гэх залуу энэ хэмжээний мөнгийг эзэнд нь аваачиж өгчээ. “JCI-Монгол” хуралд оролцогч Япон эр Г.Тэмүүжингийн автомашинд дотроо 317.000 иен буюу долоон сая төгрөг, бичиг баримт, банкны картуудтай хэтэвчээ орхиж буусан байна. Харин Г.Тэмүүжин шударга зан гаргаж хаясан эд зүйлийг нь эзэнд нь эргүүлэн өгчээ. Үүний хариуд хэтэвчээ авсан Япон эр түүнийг 30000 иенээр шагнасан байна. Гэсэн мань хүн авахгүй гэж нэрэлхүү зан гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …