“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна

17/06/08 11:31

774 Үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хариуцан, зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах үед гүйцэтгэлийн хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг хүлээжээ.

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • AAGII 202.9.42.52

    2017/06/08 at 18:11

    20-njil hudlaa yarij baiga daa

  • bagsh 27.123.214.114

    2017/06/11 at 21:13

    Huurhii mongol uls bolj dee

  • joy 27.123.214.118

    2017/07/11 at 12:59

    Mongol uls gadnii haraat bus baih chuhal asuudal shuu zaluusaa setgegdelee bicheerei.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 − 2 =