Зүүн хойд Азийн хотын удирдлагууд агаарын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 1-2-нд зохион байгуулагдсан “7 дахь удаагийн Зүүн Хойд Азийн агаарын чанарыг дээшлүүлэх форум”-д оролцлоо. Тус форумд Солонгос, Япон, Хятад, Монгол гэсэн 4 улсын 9 хотын удирдлагууд оролцож, бүс нутгийнхаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах талаар туршлага солилцож, цаашид авах арга хэмжээний талаар санал гарган  хэлэлцсэн байна. Улмаар форумд оролцогчид Зүүн хойд бүсийн тоосонцрыг бууруулах, нарийн ширхэгт тоосонцор буюу ПМ 2.5-ыг бууруулахад санал нэгджээ.

Тодруулбал, ПМ 2.5 бохирдол улам нэмэгдэж, Зүүн хойд Азийн  олон хот, суурин газрын хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ганц хот эсвэл ганц муж дангаараа агаарын бохирдлыг далайцтайгаар шийдэж чадахгүй. Тиймээс Зүүн хойд Азийн бүсийнхэн бүгд нэг агаараар амьсгалж байгаа учраас хамтын хүчээр хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Түүнчлэн форумд оролцсон 4 улсын хотын дарга нар нэгдэж нэг байгууллага байгуулах санал гаргаж, анхны хэлэлцүүлгээ хийсэн байна. Бүс нутгийнхаа байгаль орчин, экологи, эдийн засгийг чадавхжуулах зорилго бүхий байгууллага байгуулж байнгын ажиллагаатай явах анхны саналууд гарсан аж. Энэ нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зүүн хойд Азитай байгаль орчин, экологи, санхүү эдийн засаг аялал жуулчлалын төв болно” хэмээх зорилгын хүрээнд хийгдэх ажлын нэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …