П.Анужингийн шинэхэн нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл боллоо

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин телевизийн салбарт шинэ төслөөр эргэн ирж үзэгч олондоо бэлэг барилаа.

Тэрээр “Монгол кино пикчерс”, “Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-тэй хамтран “МонГал Товчоон” портрэментари төслийн  “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 3-ны өдөр  Боловсрол суваг телевизээр 20:00 цагаас үзэгчдийн хүртээл болголоо.

  “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт  Н.Наранбаатар  уригдан оролцжээ.

Уншигч та бүхэн “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарыг үзэхийг хүсвэл доорх бичлэгээс хүлээн авч  үзнэ үү.

 


 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …