Амьдрал хайр дээр тогтдоггүй

LOVE” Монголын уран сайхны киног шүүмжлэхүй
Киноны нэр: LOVE (2017)
Кино студи: YESU FILMS
Найруулагч: Балхжав Чингүүн
Гол дүрд: Ц. Мичидмаа, Ч.Сэлэнгэ, Т.Цолмон
Кино театр: Бүх кино театруудаар

Зохиол:

Өнөөгийн нийгмийн зарим өсвөр насны залуусын хүмүүжлийг Билгээгээр төлөөлүүлж зохиолыг бичжээ. Түүний гэр бүлд гэнэтийн золгүй явдал тохиолдож, ээж аав хоёр нь нас барж дүүтэйгээ хоюул үлдсэнээр үйл явдал өрнөнө. Киноны үйл явдал тэр чигтээ эмнэлэг дотор эхэлж, өрнөж, төгсөх учир зураг авалтын объектууд маш энгийн. Гэхдээ үзэгчийн сэтгэлийг аргамжих улаан шугам тасрахгүй. Зохиол сайн байвал нэг бүтэн уран сайхны киног ганц таксин дотор ч хийж болох юм гэсэн давруу бодол надад төрж байв. Агуулга, хэлэх санаа тодорхой бөгөөд сонирхолтой.

Харин энэ гоё санааг хүчтэй тунхаглах дүрүүдийн текст маш сул. Шүүмж хайж үзсэн үзэгчийн хувьд энэ текст дүрээ тодорхойлж чадсангүй дээ, ингээд хэлчихсэн бол, ийм үйлдэл нэмчихгүй дээ… гэх бодлууд нэлээдгүй төрж байв. Нэг жишээ: Хэзээний л хэдэр ааштай Билгээг унтаж байхад дүү нь сэрээнэ. -Гэр бүлээрээ агаарт гарах тухай сануулах дүүдээ тэр уцаарлаж дэрээ шидэж байгаа үйлдэл гарна. Гэхдээ тийм ч ёс зүйгүй биш бөгөөд байх л ах дүүгийн энгийн харилцаа. Сэрээгээд буцах дүүгийнхээ араас нь дуудаад: -Наад дэрээ аваад өг… гээд нэмчихсэн бол богино хугацаанд бодлоор дамжуулан харуулж байгаа дүрүүдийн харилцаанд ийм мэт бяцхан чимэг дутсан санагдана.

Өнөөгийн амьдралд өдөр бүр тохиолдоод байдаггүй амьдралын хурц зөрчлөөр дамжуулан өдөр тутам хүний амьдралд дутагддаг хүний сайхан сэтгэлийг зэрэгцүүлэн бас уралдуулан урласнаасаа энэ кино өнөөдрийн онцлох бүтээл. Зохиолыг нь найруулагч Б.Чингүүн бичсэн. Тэр богино болон бүрэн хэмжээний бүтээлүүдийнхээ зохиолыг өөрөө бичдэг онцлогтой.

Найруулагч:

Бээжингийн драмын төв академийн сургууль бол дэлхийд алдартай олон уран бүтээлчдийг бэлтгэдэг том сургууль. Монгол улсаас өмнө нь 8 хүн суралцсан бөгөөд 9 дэхь төгсөгч нь Б.Чингүүн. Иймээс түүний 8 дахь уран бүтээл болох “LOVE” уран сайхны киног онцолж, зорьж үзсэн хэрэг. Сүүлийн үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын нэг болох “ТАНХАЙ ТЭЭГЧ”-ийн найруулагчаар ажиллахаас гадна өөрөө зохиолыг нь бичиж найруулсан, нэрээрээ овоглох нэлээдгүй бүтээлтэй “Зүрхэнд гэрэлтэх од”, “Амьдралын амт”, “Мама мияа”, “Дуудлага”, “Учрал”, “Өртөө”, “Аз жаргал” гэх мэт. Б.Чингүүн, бүх төрөл жанраар бүтээлээ хийж өсч яваа найруулагчдийн нэг.

Хэлбэрийн шүүмж

  • 1.Уг бүтээлийг үзэгчдийн оюун санааны оройд чирч аваачих чухал зүйл бол хөгжим. Харин эсрэгээрээ хөгжим агуулгандаа чирэгдсэн байв. Найруулагчийн аав нэрт ая зохиогч Л.Балхжав хөгжмийг нь бичээд өгсөн бол миний хүсээд байгаа зүйл гарах байсан болов уу.
  • 2.Эх хүнийг төгс утгаар нь харуулах дүр бол Өгөөмөрийн ээж байлаа. Харамсалтай нь маш сулбагар дүр болоод зогсохгүй дүрийн сонголт огт зохицоогүй. Мөн аавын дүр ялгаагүй. Шийдэмгий бус хий дэмий эмнэлгийн коридорт санаа зовсон тэмцэлгүй хүмүүс харагдана. Ээж аав хоёрын дүрийг харахдаа жүжигчин МУГЖ О.Бат-Өлзий, С.Сарантуяа нараар төсөөлж бодов. Эдгээр жүжигчид үзэгчийн сэтгэлд хүртэл тоглох байсан болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …