Налайх дүүрэг хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Налайх дүүрэг өнөөдөр Соёл урлагийн ордны өмнөх талбайд “Жаргалтай үрс” уриан дор зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ.

Энэ үеэр хамт олноо манлайлан, амжилттай ажилласан албан хаагчдад дүүргийн удирдлагууд “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Эрүүл мэндийн яамны жуух бичиг”-ийг тус тус гардуулан өгөв.


Налайх дүүрэг НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй дүүрэг”-ийн хувьд 12 дахь жилдээ хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр авьяаслаг хүүхэд багачууд “Жаргалтай үрс” урлагийн тоглолтоор “Чингисийн үр сад”, “Ухаан цэцэг 2” , “Песенка о чистоте” ,“Бүжээрэй” , Морин хуур, домбор хөгжмийн хоршил, Цэнгээнт бүжгийн цоморлиг, Сэрсэн тал, Солонго, Хүүхэд бидний өдөр, Орос ардын бүжиг, Уртын дуу, Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ, Ногоон гэрэл цагаан шугам, Үүлэн бор, Шилийн богд, Ээждээ өргөх дуу, Латин америк бүжгийн цоморлиг, Бөөн баяр, Плашмоб бүжгээ өргөн барисан юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …