С.Ганбаатар:Бидэнд Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар  Сонгуулийн Ерөнхий Хорооноос  нэр дэвшигчийн  үнэмлэхээ гардан авлаа.

 МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч С.Ганбаатар нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авсаныхаа дараа:“Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдрийг хүртэл маш хол замыг туулж ирлээ. Маш их доромжлол, гүтгэлгэн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна.Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэг.

Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. МАХН-ын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамт, ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байгаа юм бэ? гэж асуувал шууд хэлье, МАНАН-гийн дарангуйллыг  Монгол оронд хазаарлана.Өнөөдөр жирийн ард иргэд улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан.МАН, АН-ын олон гишүүдийг би хүндэлж байна. Орой дээр нь байгаа хэдэн луйварчид өнөөдөр уучлалт гуйж, сонгуулийн ажлаа эхлэх ёстой.

Ард түмнийг доройтуулсан, хямраасан гэж ярьж байна. Ард түмнийг МАНАН хямраасан. Тэдний лицензийн наймаа, газрын наймаа, тендерийн луйврууд Монгол орныг цуцааж ядрааж байна. Өнөөдөр тэдэнд оффшорчид, олигархиуд бүгд цугласан байна.

Өнөөдөр өөр сонгууль хийж үзье. Хэн нь илүү мөнгөтэй нь ялдагаа больё л доо. Хэн илүү зүрх сэтгэлтэй, төлөвлөгөөтэй, баримтлалтай гэдгээрээ ялдаг сонгууль зохион байгуулья.

Сэтгэл минь хөдөлж байна. Энэ бол Монголчууд бидний хувьд боломж гэж харж байна. Монголын гурван сая ард түмний сайхан амьдрах боломжийн төлөө зүтгэж байгаа болохоос биш гучхан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө зүтгээгүй. Монголын ард түмэн ялна. Монгол босно” гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …