Нумын ордныхон хайр дурлалд сайн

     ХОНЬ (3/21-4/19)

Ойрд таныг аз ивээж байна. Харин сарын сүүлээр өөрчлөгдөнө. Та өнөөдөр том мурий тавих хэрэггүй. Үнэтэй зүйлсээ сайтар хямгадаж, хулгайгаас сэргийл. Үүний зэрэгцээ хосуудын харьцаа ч тун таагүй байна. Тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Маш таагүй үр дагавар бий болгоно.

ҮХЭР (4/20-5/20)

Таны бие бүрэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Илүүдэл жингээсээ салахад сайн цаг үе. Таны хоолны дэглэм маш өвөрмөц байх болно. Тэвчээр гаргаж, хэт орой хооллодог зуршлаасаа салж чадна. Зүгээр суух эсвэл хэт их ажилтай байх хэрэггүй. Амрах дасгал хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эцэг эх найз нөхөдтэйгөө харьцах, тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Та эргэн тойрныхоо хүмүүсийн үйлдлийн сэтгэл зүйн цаад учрыг харж ойлгох чадвартай байна. Эргэн тойрныхоо хүмүүсийн үйл ажиллагааг зөв чиглэлд нь оруул. Энэ өдрийн хандлагыг томоохон асуудлыг шийдэхэд ашигла.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон хүн бие барих чадвараа алдаж, болгоомжгүй үг хэлэх, буруу бодох магадлалтай байна. Болгоомжгүй үг, хөнгөн хуумгай үйлдлээс болж та хатуу тоглоом, бүр хүчирхийллийн золиос ч болж магадгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

Дургүй үйлээрээ хичээллэж, ялангуяа хүүхдүүдтэй ихэнх цагаа өнгөрөөнө. Эхнэр нөхрийн хоорондын харьцаа хурцдаж магадгүй. Гэр бүлээ хүндэтгэн харилцан ойлголцох нь чухал. Хоёр биенээ уучил. Гэр бүлийн тайван байдал таны сэтгэл санааг засч, эрүүл мэндийг тань сэргээнэ. Дуугаа бүү өндөрсгө, магтаалын үгс олонтаа хэл, хурц сэдвээр ярилцахаас зайлсхий.

ОХИН (8/23-9/22)

Хайр дурлалын харьцаанд сайн өдөр. Дурлалт хостойгоо та сэтгэл хангалуун байх болно. Өдрийн хоёр дахь хагаст муу мэдээ сонсож, төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Асуудлыг хурдан шийдэх гэж бүү яар. Алдаа гаргахгүйн тулд хамгийн ойрын хүмүүсээс зөвлөгөө аваарай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та үдээс өмнө саад тотгор даван туулж болзошгүй. Эд баялаг, мөнгө санхүү, эд зүйлс цуглуулах, янагийн явдалд тэмүүлдэг байдал нь илт харагдана. Хамгийн муу илрэл нь гэвэл тэд үрэлгэн байна. Мөнгө гарт орж ирэнгүүтээ л эргэж алга болно. Та угийн үрэлгэн хүн болохоороо мөнгө санхүүдээ арвитай хандах хэрэгтэй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ ордныхон эсвэл түүний дотныхонд ихээхэн ач холбогдолтой үйл явдал эсвэл харилцаа үүсч магадгүй өдөр. Гэхдээ эерэг ба сөрөг хандлагууд адил тэнцүү байна. Хэрвээ та сонголт хийхээр болбол ганцаараа шийдвэр бүү гарга. Танд тухайн асуудлаар мэдлэгтэй нөлөөтэй хүмүүс, мэргэжилтнүүдийн зөвлөгөө шаардлагатай болно.

НУМ (11/22-12/21)

Хайр дурлалд сайн. Хэрэв гэрлэх гэж байвал энэ сайхан цаг мөчийг бүү алд. Хайрт чинь таны хийсэн том жижиг бүх алдааг уучилж өршөөхөд бэлэн байна. Мөн энэ өдөр хайртыгаа баярлуулахад хамгийн тохиромжтой байна. Ажил хэрэг, уран бүтээл, секс чадвар зэрэг идэвхжих болно. Зарим нэгэн бусдаас ялгарах болно. Та хувийн амьдралдаа бүхнийг эсвэл юу ч авч чадахгүй болно. Энэ нь тэдний болон түншийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалах болно.

МАТАР (12/22-1/19)

Мөргөл үйлдэх, үйлдсэн хэрэгтээ гэмшихэд таатай өдөр. Олонхи нь өнөөдөр хийсэн муу үйлдээ гэмшинэ. Сүмд очвол сайн. Урьдын алдаагаа ухамсарлаж ирээдүйгээ бод. Ажил хэрэг муугүй, санасан бодсон бараг бүгд биелнэ. Харьцаагаа сайжруулах, ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах богино хугацааны таатай цаг үе ирж байна. Зээл ав. Гэхдээ ашиггүй зүйлст мөнгөө бүү үр.

ХУМХ (1/20-2/18)

Идэвхитэй амралт зугаатай хөгжилтэй гэр бүлийн арга хэмжээ уралдаанд тохиромжтой. Наргианч хүмүүсийг олоход төвөгтэй. Хэрвээ таны танилуудын хэн нэгэн нь элгээ хөштөл инээж эсвэл онигоо сайн ярьж байвал наргианч хүн мөн. Гэр бүлийн баяр ёслолд оролцохоос бүү зайлсхий Энэ бүхэн асар их баяр баясгаланг өгнө. Учир нь та гэр бүл үерхэлдээ үнэнч хүн юм.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та тусламж шаардлагатай хүн бүрт туслах бололтой. Амьдралаа өнгөц нэр төдий буяны үйлс, ёс төдий ёс суртахууны ба нийгмийн үнэт зүйлсийн ойлголтоороо бүү хүндрүүл. Та өөрийн буяны үйл ажиллагаагаа чин сэтгэлээсээ даруухан явуулах ёстой. Таны хүндтэй хүмүүсийн нэр хүнд ба ёс заншлыг сохороор дагаж болзошгүй байна. Ажил төрлөө хичээнгүйлэн хийвэл танд ямар нэгэн ашиг өгөх болно. Та цаашид ч улам ихийг авна. Хэрвээ хулчийж татгалзвал зайлшгүй хожигдоно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …