С.Алимаа:Эминемийн дүрээр гадуур гараад охидтой уулзмаар санагдсан

“Яг түүн шиг-2” шоунд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Лувсаншарав гуайн зээ охин  төгөлдөр хуурч С.Алимаа амжилттай оролцож байгаа. Тэрээр шоуны 8 дахь дугаартаа Реппер Эминемийн дүрд тун чадварлагаар хувирч  Яг түүн шиг үглэж шүүгчдээс онц гэдэг үнэлгээ авч чадсан ч харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй юм.

Гэсэн хэдий ч С.Алимаагийн хувьд  өөрийгөө  харуулж чадсан үзүүлбэр байсан. Төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами хөрөг нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шар үс зүүгээд маск зүүгээд хувираад гараад ирэхэд би өөрийгөө ч таниагүй. Би гадуур Европ эрэгтэй хүний төрхөөрөө охидтой  уулзаад  явмаар  маскаа тайлмааргүй санагдсан” гэж хэлжээ.

Түүний оролцсон хөрөг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх бичлэгээс үзнэ үү .

 


Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …