Улстөр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг санууллаа

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр гишүүдээс статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг захиж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүс статистикийн салбарын мэдээн дээр үндэслэдэг. Тийм учраас үнэн зөв, судалгаатай, шийдвэр гаргах төвшинд ашиглаж болохуйц мэдээ гаргах ёстой. Мэдээллийг авах хугацаа, чанарыг сайжруулах хэрэгтэй. Сүүдрийн эдийн засагтай холбоотой мэдээлэл тун хомс байгаа. Монголд ДНБ-тэй харьцуулахад 30 илүү хувийн сүүдрийн эдийн засаг байгаа. Үүнийг наранд гаргахад статистикийн салбар судалгааг сайн гаргах хэрэгтэй. Статистикийн салбарт улстөржилт байж болохгүй. Хамгийн туршлагатай мэдлэгтэй хүмүүс ажиллах ёстой. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх гээд маш олон ажлууд байгаа шүү” гэлээ.

Ингээд “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг төсөл батлахыг дэмжье гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.8 хувь нь дэмжив.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …