Дахин төлөвлөлтийн ажлаа сайн хийж буй компаниудыг нийслэлээс дэмжинэ гэв

Зураг

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан албаныхны ажил гэр хорооллын төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд барьж байгаа орон сууцны байрны барилга угсралтын явц, IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжилсэн юм.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 30 га талбайд 112 айлын орон сууц, 1500 хүүхдийн сургууль цэцэрлэг барих ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдаж, одоогийн байдлаар ажил хэвийн явж байгаа аж.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд  дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарах шаардлагатай байгааг “Грийн ресурс” компанийн захирал танилцууллаа. Энэ хэсгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихвэл уг компани барьж байгаа барилгаа ирэх наймдугаар сард ашиглалтад оруулж, нэмж 400 айлын орон сууцны ажлыг эхлүүлэх  бүрэн боломжтой болох аж.

Энэ талаар хотын дарга С.Батболд “Баянгол дүүргийн бүтээн байгуулалт нийслэлийн хувьд маш чухал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 6 дугаар бичил хороололтой залгаа гэр хорооллын дэнжийн айлуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Цэвэр бохир усны холболтыг яаж шийдэх вэ гэсэн асуудлыг өнөөдөр онцгойлон ярьж байна. Энэхүү хорооллын хувьд 3000 айлын дэд бүтцийг шийдэхэд 2.2 тэрбум төгрөг шаардлагатай  юм. Хэсэгчилсэн байдлаар шийдвэл 700 орчим сая төгрөгийн асуудал байгаа. Гэхдээ хэсэгчилж шийдвэл дахин өргөтгөлийн ажил ярих учраас үүнийг компанийн хувьд хоттой гэрээ хийгээд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж чадвал энэ зундаа багтаад 400-гаад айлыг орон сууцанд нь оруулах боломжтой. Мөн энэ хэсэгт дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн  “Грийн ресурс” компани  нийт айлын 80 гаруй хувьтай  гэрээ байгуулсан. Ерөнхийдөө хотын өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж  байгаа дахин төлөвлөлтийн ажил хийж буй компаниудыг нийслэлээс дэмжинэ” гэв.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …