Хотын тоос сорогч цахилгаан машин үйлдвэрлэжээ

Эмгэн хумс хэлбэртэй, бүдүүн урт соруултай, соруулаараа тамхины иш, модны навч, хог тоосыг хормын зуур цэвэрлэдэг шинэ машин зохион бүтээжээ. Өнгөрөгч 24-ний өдөр Бээжин хотын Жүнгуаньцүнь гудамжинд “хотын тоос сорогч цахилгаан машин” ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл цацагджээ.

Байгаль орчныг цэвэрлэх зориулалттай энэ машиныг “Хотын эмгэн хумс” хэмээн нэрлэсэн бөгөөд цахилгаанаар ажиллахаас гадна машины дээвэр дээр нарны хавтан суурилуулж, цаг агаарын таатай нөхцөлд автоматаар цэнэглэн 120 км явах хүчин чадалтайгаар бүтээжээ. “Хотын эмгэн хумс” цагт 15 км хурдтай, 3 метр урт хоёр соруулаас гадна ёроолдоо соруултай, 3 метрийн зайтай хог хаягдлыг сорж чаддаг гэнэ.

Энэ машиныг үйлдвэрлэгч компани Бээжин хотын Хайдянь дүүрэгт 22 машин нийлүүлсэн бөгөөд “Хотын эмгэн хумс”-ыг дараагийн удаа бусад хотод сурталчлан, нийлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …