М.Энхболдын Засгийн газрын үед нисэхийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ

Өнөөдөр нисэх хүчний салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Түүхт ой тохиоход ололт амжилтаа ярьдаг жишигтэй. Иргэний нисэхийнхний хувьд тун удахгүй ашиглалтад орох гэж буй Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 90 жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт юм.

Олон улсын уг нисэх буудлыг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Японы Засгийн газарт санал тавьснаар хөрөнгийн асуудлыг шийдүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Ази, Европыг холбосон агаарын гол зам дээр монголчууд томоохон нисэх буудалтай болж буй нь эдийн засгийн хөгжлийн асар том дэвшил.  Мөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын  шийдвэрээр   Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын нисэх буудлуудын барилга болон нисэх онгоц хөөрч буурах нислэгийн зурвасыг байгуулжээ.

Түүнчлэн Монголын нутаг дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийн агаарын гол зам дагуух ажиглалтын системийг улсын төсвийн 19  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийснээр аюулгүй байдал сайжирч,улсын төсөвт орох ашиг орлого ч нэмэгдсэн байна. Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг гадаадад  сургах ажил  1990-ээд оноос тасраад байж.

Тэгвэл мөн л М.Энхболдын Засгийн газар ажилласан  2006, 2007 онуудад гадаадын өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлээр олон залуусыг сургасан бөгөөд тэд өнөөдөр нисэхийн салбартаа гол ачааг үүрч явна. Энэ бүхэн Иргэний нисэхийн салбарынхны ярих сэдэв яах аргагүй мөн бөгөөд  Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга М.Энхболдод талархах том шалтгаанууд аж. Учир нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар шиг нисэхийн салбараа өөд татаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжсэн  Засгийн газар түүнээс хойш дахиж гарсангүй.

Г.Гэрэл

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …