Бразилийн “JPS” компанийн менежер 2000 орчим улстөрчдөд хахууль өгснөө хүлээн зөвшөөрчээ

Бразилийн мах бэлтгэх үйлдвэр “JBS SA” компанийн удирдах түвшний албан тушаалтан улстөрийн 28 намын 1829 хүнд хахууль өгсөн гэдгээ байцаалтын үеэр хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр “Бид улстөрийн 28 намд мөнгө өгсөн, тэр мөнгийг 1829 хүн хоорондоо хувааж авсан” гэжээ.

Компанийн удирдах түвшний албан хаагч ийм мэдээлэл хийсний дараагаар хэд хэдэн ажилтан нь прокурорын байгууллагатай тохиролцоо хийсний үндсэн дээр хамгаалалтанд орж, мэдээлэл өгөхөөр болсон байна.

5-р сарын 17-нд “JBS SA” компанийн эзэн ах дүүс Бразил Улсын Ерөнхийлөгч Мишел Темер болон Ерөнхийлөгч асан Дилма Руссефийг огцруулах саналыг гаргасан бага хурлын тэргүүлэгч асан Эдуарду Куньягийн амыг таглах зорилгоор мөнгө амлаж байгаа бичлэгийг тус улсын Дээд шүүхэд хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Дээд шүүхийн шүүгч Эдсон Факин Ерөнхийлөгч Темерийг шалгах зөвшөөрлийг өгчээ. Харин Ерөнхийлөгч Темер байр сууриа илэрхийлж, “Би буруугүй, Куньяд мөнгө өгөөгүй. Аль болох түргэн шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2016 оны 8-р сарын 31-нд Бразилийн Парламентын гишүүдийн олонхийн саналаар Дилма Руссефийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулж, түүний оронд дэд Ерөнхийлөгч асан Мишел Темерийг томилсон юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …