Сонголтоос шалтгаалсан ирээдүй

Монголчууд бид эх орноо олон улсад төлөөлөх тав дахь Ерөнхийлөгчөө сонгох чухал цаг үе  хаяанд ирээд байна. Энэ сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд иргэн та саналаа өгөхдөө гэр бүл найз нөхдийнхөө бодлыг дагах, сэтгэл хөөрлөөр шийдэх бус нэр дэвшигчдэд жинхэнэ шалгуур тавьж сонголтоо хийх эсхиэс тань  хамаарч улс эх орны ирээдүйн амьдрал шийдэгдэх юм.

Энэ шалгуурын хамгийн эхэнд тавигдах энгийн зүйл нь нэр дэвшигчдийн боловсролын түвшинг харах юм. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр иргэд Төрийн тэргүүнд боловсрол чухал байдаг эсхит санал сэтгэгдлээ илэрхийлэх болсон байна.

Монгол Улсын бүх цаг үеийн түүхэн удирдагч,  төрийн өндөрлөгүүдэд боловсролын өндөр шаардлага тавьсаар ирсэн нь учиртай. Улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн боловсрол тухайн шийдвэрт шууд нөлөөлдөг, харин тэр шийдвэр нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас чухлаас чухал гэж эртний гүн ухаантнууд хэлж байжээ.

Ирэх дөрвөн жилд улс орны эдийн засаг  сэргэх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ажилгүйдэл ядуурал буурч хөгжин дэвших, уруудах нь ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон  Ерөнхийлөгчийн бодлогоос шууд хамааралтай.

Өнөөдөр олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, дэлхий дахинд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед боловсролын түвшингээсээ шалтгаалан сайхан амьдрах үгүй нь шалтгаалдаг болж хүн бүр хүүхдээ дээд сургуульд сургаж  боловсрол эзэмшүүлэхээр  зорьж буйг буруутгах биш дэмжих хэрэгтэй юм. Олон улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын хөгжлийг тодорхойлно.

Боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч  ийм хүмүүсээ дэмжиж ажилладаг, өндөр мэдлэг чадвартай Ерөнхийлөгчийг бид сонгох учиртай. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшинд шалгуур тавьж  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хэнийг сонгох эрхийг танд үлдээе.

Д.Дорж

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …