“Цагаан хадаг” МУСК Залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарлаа

“Cinema Awards” кино наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” Монголын уран сайхны кино залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарлаа.

Тус киноны зохиолчоор  Т.Номинзул, “Бодлын хулгайч” 2011, “Ларьдма” 2013, “Үргээлэг” 2014, “Lovers” 2016 зэрэг кинонуудыг  найруулагчаар ажилласан  Ж.Сэнгэдорж  нар хамтран ажилласан юм.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох “Цагаан хадаг” МУСК нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн тоогоор тэргүүлсэн бүтээл болж байсан. Мөн түүнчлэн тус уран бүтээл 15 дахь удаагийн “Dhaka International Film festival”, “Bengaluru International Film” фестивалиуд болон “Азийн шилдэг кино” номинацид нэр дэвшиж байсан удаатай.

Тэгвэл “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөлийн  хамтран зохион байгуулж байгаа “Cinema Awards”-д найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” МУСК хоёр номинацид нэр дэвшиж залуу үедээ үлгэр дууриалал үзүүлсэн бүтээлээр ийнхүү шалгарсан юм. Найруулагч Ж.Сэнгэдорж  тус киноны найруулагчаар ажиллахдаа жил гаруйн хугацаа зарцуулсан гэдэг.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …