Монголын “Оскар” шилдгүүдээ тодрууллаа

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагт Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулаа.

Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.

“Cinema Awards”-аас шагнал хүртсэн бүтээлүүдээс: Шилдэг туслах эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг /Ээж УСК/

Шилдэг нүүр хувиргагч Ц.Дэлгэр /Бүү март УСК/

Шилдэг дууны найруулагч Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК /

Шилдэг зохиол Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК /

Шилдэг туслах эмэгтэй дүр У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Шилдэг зураач Н.Батжаргал / Бүү март УСК /

Шилдэг хувцас дизайнП.Бэрхээдэй / Өртөө УСК /

Шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр / Итгэл УСК /

Шилдэг найруулагч Ж.Сэнгэдорж / Lovers УСК /

Шилдэг зураглаач Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Шилдэг эмэгтэй гол дүр МУАЖ Д.Мэндбаяр / Ээж УСК /

Шилдэг эрэгтэй гол дүр Б.Амарсайхан / Итгэл УСК /

 Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” шалгарлаа.

Шилдгийн шилдэг бүтээлээр “Итгэл” уран сайхны кино тодорлоо

“Cinema Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хөтлөгчөөр “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Топ модель Д.Пүрэвсүрэн нар ажиллаа.

Хөтлөгчөөр ажилласан Т.Бархүү “Яг түүн шиг-2” шоуны хүчтэй оролцогч гэдгээрээ үзэгч түмэндээ харуулахаас гадна шаггүй сайн хөтөлдөг гэдгээ Монголын ард түмэндээ харуулж чадлаа. Т.Бархүү “Cinema Awards” -ийн тайзнаа сюрприз барив. Тэрээр “Яг түүн шиг-2” шоуны эхний дугаартаа ялалт байгуулсан СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирсан  Наян булаг дууг дуулж эхэлтэл түүний араас СТА Т.Дэлгэрмөрөн гарч ирэн дуулж наадамд оролцогч нарын зүрхийг огшоов.

“Cinema Awards” -ийг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж, ёслолын үйл ажиллагааг “Боловсрол суваг” телевиз шууд дамжууллаа.

 

Г.Нараа

Гэрэл зургийг Э.Ариунаа 

Гэрэл зургийг хуулбарлаж авахыг хориглоно 

 

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. dj says

    Манай одоогоор кино урлаг гэж яг үнэндээ байгаа билүү гудамны марзагуур нөхөд л байгаа гэх байх яг үнэншүү чин үнэндээ ийм л байгаа

  2. Hulan says

    delgermorong taiznaa gargamaargvi bn

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.