Центерра Гоулд: Монгол Улсын Засгийн газартай Гачууртын асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Центерра Гоулд /Centerra Gold/ компани Монгол Улсын Засгийн газартай Гацууртын төслийн асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах болон бусад яриа хэлэлцээр 2016 оноос эхэлсэн ч одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Үүнээс гадна хэрэв Гацууртын төслийн яриа хэлэлцээр удааширч, амжилтгүй болбол хөрөнгө оруулалтын үнэлгээ 48 сая ам.доллараар буурах тооцоо гаргаснаа танилцууллаа. Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал 2017 оны I улиралд 285 сая 342 мянган ам.долларын борлуулалтын орлого олсон байна. Үүнээс дийлэнх хэсэг буюу 220 сая 266 мянган ам.долларыг алтны борлуулалтаас олсноо тайлагналаа.

Харин үлдсэн хэсгийг зэс, молибден болон бусад түүхий эд эзэлж байна. Орлогын тайлангийн бусад үзүүлэлтийг харвал уул уурхайн үйл ажиллагааны ашиг 107 сая 917 мянган ам.доллар байсан байна. Харин цэвэр ашиг 56 сая 954 мянган ам.доллар байгаа нь 2016 оны мөн үеэс бараг 39 сая ам.доллараар нэмэгджээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …