Нара, Ану нар нэгдэж нэр дэвшигчдийн маскийг хуулна

17/05/19 12:40

660 Үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв.

Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм.

Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн “like” дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.


Ж.Сондор
Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

5 сэтгэгдэл.
  • Anonymous 124.158.73.46

    2017/05/19 at 14:24

    урлаг соёлынхон маань зөв талаа барьж залуусаа уриалж байгаад баяртай байна

  • Maam 68.68.96.43

    2017/05/19 at 15:01

    Ulsiin etseg bol uls torch hun l bh yostoi shuu

  • бид 5.254.65.141

    2017/05/19 at 15:18

    тиймээ нараа ану 2 зөв зүйл хийсэн залуус асуудалыг бодитоор харж чадахгүй байна.

  • ёс зүй 103.10.197.90

    2017/05/19 at 15:20

    Улс төрч хүн манлайлагч байх ёстой болхоос туйлбаргүй хүмүүс байх ёсгүй

  • zuv2 124.158.73.46

    2017/05/19 at 18:54

    demjij bga shuu

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 5 = 3