Ж.Сэнгэдоржийн бүтээл залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарах уу

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг”  Монголын уран сайхны киноны нээлт өнгөрсөн оны 9-р сард нээлтээ хийсэн юм. “Цагаан хадаг”  МУСК нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн тоогоор тэргүүлсэн бүтээл болж байсан билээ. Мөн түүнчлэн тус уран бүтээл 15 дахь удаагийн “Dhaka International Film festival”, “Bengaluru International Film” фестивалиуд болон “Азийн шилдэг кино” номинацид нэр дэвшиж байсан удаатай. Тэгвэл “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа “Cinema Awards”-д Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” МУСК хоёр номинацид нэр дэвшиж байгаа юм.

Тодруулбал, Шилдэг туслах эрэгтэй дүрд “Бид мартахгүй” киноны Аюуш, “Ирж яваа цаг” киноны Готовын дүрээр үзэгч олондоо танигдсан чадварлаг жүжигчин Б.Базаррагчаа өрсөлдөж байгаа аж.

Харин залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч  Т.Номуунзул нарын бүтээл өрсөлдөж байна. Залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарахыг өнөө орой “Корпорейт Конвеншн Центр”-т болох “Cinema Awards” шагнал гардуулах наадмаас  харах үлдлээ.

“Цагаан хадаг” МУСК-ны гол дүрд тоглосон Т.Жинжмаа, болон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарж уншина уу

 

 

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …