Тэрбум төгрөгний саналаас татгалзаж эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд буй.

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг” гээд гадаадынхны саналыг хүлээж аваагүй алтан охин Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ 6-р сарын 15-ны дотор БНСУ-д гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, 1 сая төгрөг хандивлахаар болжээ. Тэрбээр сэтгэлийн өглөгөө 13.00 цагт МҮОХ дээр М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд гардуулж, бусад холбоогоо уриалах аж.
Та бүхнийг энэхүү аянд нэгдэн, ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд хандив өргөхийг  уриалж байна.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …