Охины ордныхны хувь заяанд гэнэтийн эргэлт гарна

17/05/19 09:15

830 Үзсэн

ХОНЬ (3/21-4/19)

Дотны хүмүүстэйгээ харьцаа таарамжгүй байна. Олонхид нь одоогийн нөхцөл байдлаа харилцан ойлголцож, дэмжлэг авах чадвар дутагдана. Гэр бүлийн асуудлуудаа бүгд хамтран шийдэж үр дүнг нь хэлэлц. Өнөөдөр таныг зовоох асуулт бол өөрийн байрандаа байгаа эсэх тухай эргэлзээ. Өөрийнхөө гол асуудлыг шийд. Та хөнгөн байдлыг мэдэрнэ.

ҮХЭР (4/20-5/20)

Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачлагынхаа хүчээр удирдлагынхаа итгэлийг олж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч царай гарган араар тань хор санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Тэр таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор ч байж болох юм.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мөнгө хөрөнгө, тэтгэмж, даатгал авна. Санхүүгийн асуудлаа зөв зохицуулж, мөнгөө тооцоотой зарцуул. Амьдралаа шинэчлэх боломж гарч байгаад баярла. Үдээс хойш үл таних хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авч болзошгүй. Хайртай хүнээсээ удаан хүлээсэн мэдээ авна. Эсвэл биеэр уулзсанаар таны эрмэлзлэлд төгсгөл ирнэ. Энэ өдөр тайван амгалан өнгөрнө.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Юуг ч бүү төлөвлө, учир нь тэртээ тэргүй биелэхгүй. Санал нийлэхгүй хүмүүстэй эвлэршгүй зөрчилдөнө. Хамар, багалзуур, хоолой, чих өвдөж болзошгүй. Хурдан давхих, ганцаар зугаалахаас зайлсхий. Үрэлгэн байдал тэдний тогтвортой байдлыг алдагдуулна.

АРСЛАН (7/23-8/22)   

Уран бүтээлийн олз омог арвин, амьдрал аз жаргалаар дүүрэн байна. Амжилтандаа тайвширч бардамнаж болохгүй. Толины өмнө бүү эргэлд. Цагийг үр дүнтэй өнгөрүүл. Гараа халаасандаа хийж, дэмий сэлгүүцэж болохгүй.

ОХИН (8/23-9/22)

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарна. Хуурамч адал явдлаар дүүрэн өдөр. Эмэгтэйчүүд шинэ түнштэй болж албан тушаалдаа шат ахих, бүтээлч байдлаа харуулахад таатай. Эрэгтэйчүүд нь ажил албандаа асуудалтай тулгарч алдаа гаргаснаас хайран цагаа гарзадна. Уран бүтээл туурвихад сайн. Ашигтай зүйл худалдан авах, гэртээ засвар эхлэх, эд хогшлынхоо байрлалыг солиход таатай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од гарагсын эрхшээлээр та хувийн хүслээ бусад хүмүүсийн ашиг сонирхолтой хослуулахыг эрмэлзэнэ. Тэдний хувийн сэдэл гэнэт тодорсон авьяасаа амжилттайгаар ашиглахтай холбоотой байна. Бусдаас зээлсэн үзэл санаа буюу өөрийнхөө хоосон санаанд бус, олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан амжилтад хүрэгтүн.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ёсорхог зантай, биеэ барьсан, бусдын үгэнд оромтгой, жижиг сажиг зүйлсээс өө сэв эрсэн өдөр. Ходоод нарийн гэдэсний систем эмзэг болно. Тайван бай. Өөрийгөө хашсан хүрээнээс сал. Ходоодны хөндийд хагалгаа бүү хийлгэ. Цус, элгээ цэвэрлэж, арьсын өвчнөө эмчлэхэд тохиромжтой.

НУМ (11/22-12/21)

Энэ өдөр хүмүүний амьдралын шинэ үе шатыг билэгдэнэ. Шинэ ажил эхлэхэд таатай. Эхэлсэн бүхэн амжилттай хэрэгжиж араасаа олон шүтэн бишрэгч, дагалдагчдыг төрүүлнэ. Бусдад дарамт үзүүлэх, бууж өгөх шаардлага тавих, хэцүү сонголт албадан хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн яриагаараа хамтран ярилцагчаа бүү залхаа. Бусдын санаа бодолд тэвчээргүй хандахаас зайлсхий.

МАТАР (12/22-1/19)

Хүмүүстэй харилцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаанд таатай өдөр. Таны өгөөмөр сэтгэл найз нөхдийн хүрээг өргөжүүлнэ. Хувийн сайн чанаруүд тань ер бусын амжилт авч ирнэ. Та гуйвшгүй байж өрсөлдлөгчдөө нэг их хүчин чармайлт гаргалгүй ялна. Тэвчээртэй бай. Сүүлийн үеийн үйл явдлуудад дүн шинжилгээ хий.

ХУМХ (1/20-2/18)

Муу мэдээгүй, ажил төрөл амжилттай, мөнгөний алдагдалгүй тогтвортой өдөр. Хувьцаанаасаа ашиг олно. Хэрвээ та ихээхэн мөнгөтэй болбол үрэхийг бүү яар. Уран бүтээлийн хувьд ч танилын хүрээ өргөжих өдөр болно. Иймээс азтай амжилттай өдөр юм. Та өөртөө итгэлтэй байж ямар чиглэлд хэрхэн хөдлөх талаар мэдэж байх нь чухал.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр танд бусадтай харьцах харьцааны хязгаарлагдмал байдал илэрнэ. Зарим нь эргэн тойрныхондоо үл итгэж эсвэл өөрсдөө бусадтай чин сэтгэлээсээ бус харьцана. Хүмүүсийг ямар нэг тодорхой ажилтай байлгахийг хичээ. Гэхдээ үүнийг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс тэгвээс та үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоох гэсэн бүхий л оролдлогоо баллана.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 × = 8