Хонг Конгийн тэрбумтан Ли Ка Шин:Өдөрт дээд тал нь 7000 төгрөгийг хэрэглээндээ зарцуул

17/05/18 05:23

2238 Үзсэн

Хонг Конгийн тэрбумтан Ли Ка Шин таван жилийн дотор хэрхэн чинээлэг нэгэн болох талаар зөвлөгөө өгчээ. Ойлгомтой тайлбарлахын тулд таны сарын орлогыг 700 мянган төгрөггэж тооцьё. Ингээд орлогоо таван хэсэг зүйлд зарцуулахаар хуваая.

Нэгдүгээрт 210 мянган төгрөг, хоёрдугаарт 140 мянган төгрөг, гуравдугаарт 105 мянган төгрөг, дөрөвдүгээрт 70 мянган төгрөг, тавдугаарт 175 мянган төгрөг гэж хуваана шүү.

Нэгдүгээрт 210 мянган төгрөг: Өдөрт дээд тал нь 7000 төгрөгийн хэрэглээндээ зарцуул. Өдрийн хоолны зардлаа нэг өндөг, аяга сүү зэргээр шийдэж чадвал оройдоо мах ногоо зэргийг ашиглаж хямд хоол идэж болно. Энэ байдлаар нэг сардаа та өөрийн хоолны хэрэглээнд 210 мянган төгрөг зарцуулж байна.

Хоёрдугаарт 140 мянган төгрөг: Өөрийн орон зайг бий болгож, найзуудтай бол. Энэ нь чамайг сэтгэл хангалуун болгоно. Утасна төлбөрөө 35 мянгад багтаа. Сардаа найзуудаа хоёр удаа хоолоор дайл, нэг удаадаа 50 мянгаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ хэнийг дайлах вэ гэдгээ сайн бод. Чиний өдрийн хоолоор дайлах хүн чинь чамаас ухаантай, эсвэл чамаас баян, мөн чиний карьерийн өсөлтөд нөлөөлж чадах хүн байх ёстойг битгий март. Үүнийг сар бүр хий. Нэг жилийн дараа гэхэд чиний найзуудын чинь тойрог чамд бодит үнэ цэнийг авчирсан байх ёстой. Чиний нэр хүнд нөлөө үнэ цэнэ тэр үед л бусдад танигдаж эхэлнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд танд 140 мянган төгрөг л хэрэг болно. Энэ хүртэл та өөрийгөө маш сайн хөгжүүлэх ёстой.

Гуравдугаарт 105 мянган төгрөг: Суралц. Яагаад гэвэл чамд хангалттай мөнгө байхгүй учраас өөрийн мэдлэг, чадварыг хөгжүүлж, их мөнгө олохын тулд суралцах хэрэгтэй. Сард ойролцоогоор 15-35 мянган төгрөгийг номонд зарцуул. Ном бол хамгийн шилдэг багш. Зүгээр ном уншаад байлгүй ойлгосон зүйлсээ өөрийн болгохын тулд бусдад ярьж өг. Үүнээс гадна 70 мянган төгрөгийг олсон мэдлэгээ батжуулах сургалтанд зарцуул. Энэ нь танд мэдлэг олгохоос гадна өөртэйгөө ижил зорилготой хүмүүстэй танилцахад туслах болно. Тийм найз нөхдийг ийм хямд үнээр олно гэдэг бэрх шүү.

Дөрөвдүгээрт 70 мянган төгрөг: Аялал зохион байгуул. Жилд хамгийн багадаа нэг удаа аялж бай. Амьдралын туршлагаас суралцах хэрэгтэй. Хямд үнэтэй газар байрлаж зардлаа хэмнэ. Тун удахгүй чи олон орноор аялж, тэр бүхнээс өөр өөр туршлага олж авна. Олж авсан туршлага бүхэн чамайг цэнэглэж, ажлаа хүсэл тэмүүлэлтэй хийнэ. Тэгэхээр хүсэл тэмүүллийг жилдээ нэг удаа 70 мянган төгрөгөөр худалдаж ав.

Тавдугаарт 175 мянган төгрөг: Хөрөнгө оруулалт хий. Эхлэлтийн хөрөнгийн эх үүсвэр болгож дансандаа 175 мянган төгрөг хадгал. Энэхүү хөрөнгөө өөрийн жижиг бизнесээ хийхэд ашиглана гэж төлөвлөж цуглуулах хэрэгтэй. Жижиг дунд бизнес найдвартай ба бөөний худалдаачдад зарж борлуулж болох зүйлийг хай. Мөнгөө алдсан ч яах вэ. Их мөнгө биш шүү дээ. Хэрвээ чи ашиг олж чадвал өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Мөн багахан хэмжээний бизнес хийх туршлагатай болно. Ашгаа нэмэгдүүлснээр чамд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжууд нээгдэнэ. Урт хугацааны хөрөнгө оруулалт чиний ирээдүйн амьдралын баталгаа болно.

Үр дүн

Үүнийг хэрэгжүүлсний дараа чиний сарын орлого 700 мянга хэвээр байвал өөрчлөлт гараагүй байна гэсэн үг. Тиймээс толгой руугаа цохь. Энэ чиний хүртэх ёстой ганц зүйл. Хэрвээ орлого чинь 1.05 сая болсон бол чи шаргуу ажилласан хэвээрээ байгаа юм байна. Тиймээс ажлынхаа хажуугаар хийж болох хагас цагийн/цагийн ажил/ худалдааны ажил хийж үз. Худалдааны ажил хэцүү боловч чиний ур чадварыг нэмэгдүүлнэ. Чи зарах урлагт суралцаж чадсанаар ирээдүйд хийх ажилд чинь маш ихээр ашиг тусаа өгөх болно. Амжилттай бизнес эрхлэгчид бүгд л зарах урлагийг сайтар эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл ирээдүйн мөрөөдлөө зарж борлуулах чадвартай одооноос олох хэрэгтэй. Худалдаа хийснээр юуг зарж болох, юуг зарж болохгүй вэ гэдгийг мэдэж авна. Мөн олон хүнтэй танилцана.

Нэмж хэлэхэд шаардлагагүй зүйлд бүү мөнгө үр. Гутал хувцас бага ав. Чи баян болчихвол хүссэн бүхнээ авч чадна. Түүний оронд хайртай хүндээ нэг удаа гайхалтай бэлэг авч өг. Тэгээд ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулж, түүндээ зориулж мөнгөө таван хэсэг хуваад зарцуулж байгаа гэдгээ ний нуугүй хэл. Мөн мөрөөдөлдөө заавал хүрнэ, заавал амжилтад хүрнэ гэдгээ хэл, ойлгуул, итгүүл. Энэ нь чамд ч түүнд ч урам зориг өгдөг.

Тусламж хэрэггүй хүн, бизнес гэж үгүй. Өөрийнхөө чадлаар тусла. Ингэснээр чамайг хүмүүс үнэлж эхэлнэ. Энэ чамд ирээдүйн санхүүгийн зорилгодоо хүрэхэд чинь тус болно. Хэрвээ та амжилттай ажиллаж байгаа бол таны орлого хоёр жилийн дараа гэхэд 1.75 сая болсон байх ёстой. Энэ орлогоо ч өмнөх шигээ таван хэсэгт хувааж, зарцуулах хэрэгтэй. Ингээд зогсож болохгүй. Чадлаараа хичээ, танилынхаа хүрээг ашигтай, санаа нийлдэг хүмүүсээрээ тэл. Орлого чинь нэмэгдсээр байх болно.

Өөрийгөө зоригжуулах урамшуулах, итгэлтэй байдлаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хий. Аялж, амрахад зориулдаг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Удалгүй нэмэлт орлоготой болно. Амьдралаа төлөвлөж ашиг хүртэхийн зэрэгцээ чи өөрөө ч гэсэн сайхан харагдаж, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ.

Одоо чи ядуу биш болсон. Байр авч, ганган тэрэг хөлөглөх боломжтой боллоо. Тэгвэл чи ядуу байх үедээ гэртээ бага цагийг ажилдаа их цагийг зарцуулдаг байж. Одоо үүнийгээ зас. Гэртээ их цагаа зарцуул. Энэ бол амьдралын урлаг. Ядуу байхдаа орлогоо тав хувааж хүмүүст зарцуулдаг байсан шүү дээ. Одоо тэгвэл олсон орлогоо өөртөө зарцуул. Хувцас авч байшин барилга барь. Хүүхдээ сургахад мөнгө зарцуулж, эхнэртээ бэлэг авч өг.

Залуу хүн ядуу байна гэдэг түүний буруу биш. Ядуу байна гэж айх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө хөгжүүл, эрдэм мэдлэг олж ав. Түүндээ мөнгөө зарцуул. Гадуур бага хоолло. Хоол идвэл өөрөө тооцоогоо хий. Гэхдээ өөрөөсөө том мөрөөдөлтэй хүнд л хоол авч өг. Чиний амьжиргаа асуудалгүй болно. Тэр үед орлогоо мөрөөдөлдөө хүрэхэд зориул. Далавчаа дэлгэ. Одоо л гайхалтай амьдрал эхлэх гэж байна.

 Эх сурвалж: www.lksf.org

Share Button

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • hmm 209.167.52.34

    2017/05/18 at 22:37

    Hudlaa zuvluguu baina, zuvhun ideed, nom avaad, ayalaad sarin tsalingaa duusgachihval ger orni bair baishingiin zeel, tsahilgaan us heregleenii tulbur, huudhiin surgalt, geh met ursgal tulburuudee tulj chadahguid hureh yum bna, za yahav ter hurungu oruulaltig tootsoj bolj bna, gevch busad ni bol amidralgui yum bna. Aav eej deeree amidrach bgaa zaluu humuust zoriulsan yumuu geheer ehnertee geh yum.

  • Anonymous 128.199.53.63

    2017/05/19 at 08:36

    panaltaj

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − = 0