АН-ын лидерүүдээс хамгийн түрүүнд Х.Тэмүүжин Женко Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ зарлалаа

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дэмжихгүй гэдгээ “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Учир нь Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан намын нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хэрэгт холбож гүтгэсэн хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаад түүнийг ерөнхийлөгч болбол ямар сөрөг нөлөө, хор хохирол учруулахыг өөрийн байр сууринаас ийнхүү илэрхийлжээ.

Х.Тэмүүжин “Түгжил гэдэг нэр хэнд хам¬гийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа…

…Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Өмнө нь Х.Тэмүүжин Х.Баттулга “Сайн ах”-ын хэргийг өөрт нь санаатайгаар зохион байгуулж нялзаасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд намын нөхөд болох Л.Гантөмөрт “Мүүнчин” хэмээх цолыг хайрлаж М.Батчимэгийг “Тагнуул” хэмээн өргөмжилсөн Х.Баттулгыг “Шунал нь дийлдэхгүй хүн” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тэрээр ийнхүү намын нөхдөөсөө хамгийн түрүүнд Х.Баттулгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний араас тэсрэх хүн цөөнгүй лидерүүд байгааг үгүйсгэхгүй бөгөөд  тохиромжтой үеийг хүлээн, хутгаа ирлэж суугаа нь ойлгомжтой юм.

Ж.Сондор

Санал болгох мэдээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан …